Багш ажилтны гарын авлага
Энэхүү гарын авлагын зорилго нь ажилтнуудад “Бяцхан Монгол” цэцэрлэгийн хэрэгжүүлж буй сургалт үйл ажиллагаа, үйлчилгээний ажлын чанар бүтээмжийг дээшлүүлэх, бодлого дүрэм журмыг таниулан тайлбарлаж, ажилтны хөдөлмөрийг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, байгууллагын дотоод дүрэм журам, шийдвэрийг хэрэгжүүлэх арга аргачлалыг ойлгуулахад оршино.
Багш, ажилтан бүр байгууллагын дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөг биелүүлэхэд идэвх санаачлагатай оролцох (нийт ажилчдын хуралд оролцож хамтран оновчтой шийдвэр гаргахад хувь нэмэр болох, ажлын ачааллыг хөнгөвчлөх, хүний болон эдийн засгийн хэмнэлттэй ажиллах боломжийг судалж хэрэгжүүлэх)
Мөн багш ажилтан та энэхүү гарын авлагад дурдагдаагүй бусад асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал өгч болно. Энэхүү гарын авлага нь Хөдөлмөрийн дотоод журмын салшгүй хэсэг болох ба ажилтан гарын авлагыг байнга дагаж мөрдөн ажиллана..